7 САЯЫН ДОЛООЛГО
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн гаргасан татвар төлөгч бидний 7 саяар сайд С.Бямбацогт нарын 5 даргын 50 насны төрсөн өдрийг долоож, мөнгөн аягаар мялаах тухай тушаалыг Та харж байна.
Сайдтайгаа хамт тавь хүрээд тавьж уух, тавтир сууж, тааваараа амсах насандаа хүрсэн газрын дарга, генерал Ц.Одхүү, М.Мөнхбаяр, хурандаа Б.Эрхэмбаяр, ахлах байцаагч Ж.Амаржаргал нарыг ард түмний мөнгөөр авсан аягаар мялаах тушаал шийдвэр гарсан байна.
С.Бямбацогт 7 саяар өөрийг нь долоох тушаал шийдвэрийг огт мэдээгүй байж байгаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж хараад, онц ихээр цочлоо.
Аваагүй аяга гэж хэлсэн ч шилжсэн мөнгө, гаргасан тушаал нь бол цаасан дээр мөртэй, цагаан дээр тамгатай байна. Хүний мууд дурлаад байгаа юм биш 7 сая, 7 мянга байсан ч нийтийн мөнгөнийхөө нэг төгрөгийг нийгэм нь хянах эрхтэй. Угаасаа татварын мөнгөөр төрсөн өдөр мялаах нь бүр уламжлал болсон байсан юм байна. Уламжлал гэнэ үү, урьдын түүх сөхвөл гадаадын компаниас казиногийн хууль лоббидно гэж үзэг, өмдний тэлээ авсан хууль зүйн сайд, УИХ-ын 2 гишүүн 1998 онд ял шийтгэл авч байсан удаатай юм.
БХЯ-ныхан 7 саяын долоолго нь ил болсны дараа насан баяр нь тохиож буй хүмүүс өөрсдөө төлөхөөр болгож, ард түмний мөнгийг асар шударгаар хэмнэх мэргэн шийдвэр гаргасан юм байна.
Үзэх: https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fzugii%2Fvideos%2F983244970375585%2F&show_text=false&width=476&t=0
Эх сурвалж : zogii.mn