Японы эзэн хаан Монгол Улсад айлчилна

0

Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар энэ оны долоодугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж Засгийн газрын эх сурвалж пүрэв гарагт мэдээлжээ.

Энэхүү айлчлал нь эзэн хаан сэнтийдээ заларснаас хойш олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хилийн чанадад хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болох юм. Эзэн хаан, хатан хоёр 2023 онд Индонез, 2024 онд Их Британид айлчилсан билээ.  

Эзэн хаан өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах хунтайжийн хувиар Монгол Улсад айлчилж байсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр Монголын хамгийн том баяр наадамд оролцож, Дэлхийн II дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудад хүндэтгэл үзүүлэн Улаанбаатар хотын ойролцоох хөшөөнд цэцэг өргөж байв. Дайны дараа ЗХУ 14 мянга орчим Японы олзлогдсон цэргүүдийг Монголд шилжүүлснээс 1700 гаруй хүн амь насаа алдсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *