Даланзадгадын онгоцны буудалд их засвар хийнэ

Өмнөговь аймгийг зорин ирэх аялагч, уул уурхайн ажиллагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, агаарын тээврийн эрэлт ихсэж байна. Гэтэл тус аймгийн “Говь гурван сайхан” буудлын онгоц хүлээн авах зэрэглэл, одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан, олон зорчигчтой том онгоц хүлээн авч чадахгүй байгаа аж. Тиймээс энэ онд онгоцны буудлын аэродромд их засвар хийх гэж байна.
Үүний зэрэгцээ тус аймагт олон улсын буудал байгуулна. Уг буудлыг 2024 онд байгуулах байсан ч чадаагүй. Зам, тээврийн яам, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хамтарсан ажлын хэсэг Даланзадгадад очиж, нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.