Б.Баярбаатар: НҮБ-ын судалгаагаар зуух тараах нь хамгийн үр дүнгүй гэж тооцоо гарсан. Наад зуухаа одоо боль

0

“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт гурав дахь дэд хэлэлцүүлэг өчигдөр дууслаа. Энэ үеэр Хотын орлогч дарга А.Амартүвшин зуух тараах тендерт оролцсон компаниуд бидний тавьсан шаардлагуудад сэтгэлд хүртэл хангаагүй. Зарим компаниуд нь шалгарсан. Гэхдээ бидний зүгээс татгалзсан гэв. Харин хэлэлцүүлэг даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар зуух тараах асуудлыг шүүмжиллээ.

Тэрбээр: “Олон улсын судалгаа ялангуяа НҮБ-ын судалгаагаар зуух тараах нь хамгийн бага үр дүнтэй гэж тооцоо гарсан юм байна лээ. Ганц ч болов хүний амь эрсдэхээс сэргийлэх гээд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ одоо наад зуух солихоо зогсоо. 26 тэрбум төгрөгөө өөр зүйлд зарцуул. Хагас кокс, зам барилга руугаа зарцуул. Орон сууц руугаа зарцуул” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *