Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

0

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.12/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, улмаар нэгдүгээр сарын 20-ноос эхлэн  цагдан хорьсон юм.

Яруу найрагч Ц.Хуланг Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-ын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. 

Ц.Хулан нь 1994-1996 оны хооронд “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Ням гараг” сонинд хэлтсийн дарга, 1996 -1997 онд Ням гараг, Билгүүн судар сонинд хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд “Хөдөлмөр” сонины ерөнхий эрхлэгч, 2017 он хүртэл Хүүхэлдэйн театрын захирал, 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *