Г.Занданшатар: “Онтрэ”-гийн асуудлаар эрт хөзрөө дэлгэхгүй

0
62046-1000-600.4

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нэр дэвшигчээс Оюу толгой төсөл болон “Онтрэ”-гийн лицензийн асуудлаар асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Нийт нөөцийн 32 хувь оршиж байгаа талбай дээр “Онтрэ” компанитай гэрээ хийх асуудал тулж ирээд байна. Та “Онтрэ” дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү? Мөн зээлийн хүүгийн асуудал байгаа. Өнөөдөр 11.1 хувийн хүүтэй. Энэ хүүг дахин авч хэлэлцэх эрх бидэнд бий. 2025.12.31-нээр дуусах юм. Энэ зургаан сарын хугацаанд амжиж ахиц гаргах шаардлагатай байгаа.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Засгийн газар “Рио Тинто” хоёр татварын маргаантай байсаар ирсэн. Би хамгийн анх татварын маргааныг эхлүүлсэн. Дубайн гэрээгээр акт тавихгүй гээд тас хориглочихсон байсан. Энэ дүнд зарим татвар төлөгдсөн. “Рио Тинто”-гийн төлье гэсэн нь гэм буруугүйн болзолтой, ойлголцох зорилготой төлбөр гэж үздэг. Тийм учраас Дубайн гэрээг хүчингүй болгох, татварын маргааныг үргэлжлүүлэх тогтоолыг баталж ажиллаж байсан. Их Британийн шүүхэд өгсөн, арбитрын шүүхээр орно гэх мэт асуудлууд байгаа. Харин гадаад дотоод ертөнц харж байгаа нөхцөлд “Онтрэ” дээр цээжний бангаар хариулахгүй. Хувь хүний хувьд тусдаа гэрээ хийсэн нь зөв гэж үздэг. Одоогоор хөзрөө дэлгээд байж болохгүй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Яаралтай шийдээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас бидэнд гарч ирж байгаа боломж юм. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, баялгийн санг амилуулах тал дээр таны байр суурийг сонсъё.

Нэр дэвшигч Г.Занданшатар: ҮХНӨ-ийг оруулж байхад ард түмний санал дээр үндэслэж, Үндсэн хуулийн 6.2-т заалт оруулж өгснөөр Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын тулгуур багана болох сэдэв учир асар их анхаарч ажиллана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *