СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 хоногийн хугацаанд Телеграм залилангаас үүдэн 164.1 саяын хохирол иргэдэд учирчээ

0

Ердөө 31 хоногийн дотор цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Телеграм залилантай холбоотой 24 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ хугацаанд Телеграм залилангаас үүдэн иргэдэд 164.1 сая төгрөгийн хохирол учирсан
байна.
Залилагчид бүү боломж олго хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.
Залилангийн хохирогч болохоос сэргийлэх алхам:
Цахим залилангийн хохирог болохоос урьдчилан сэргийлэхийн тулд facebook
ашиглаж найзуудаас нь мөнгө зээлэх зурвас ирвэл өөрөө мөн эсэхийг лавлаж асуух
шаардлагатай.
Telegram, wechat, viber зэрэг цахим аппликейшн ашиглаж танд ажиллах таатай
нөхцөлийг санал болгох, ажлын байранд урих, бараа бүтээгдэхүүн сурталчлах замаар
урьдчилгаа төлбөр шаардах, хувийн мэдээллээ бусдад өгснөөр цахим залилангийн
хохирогч болох эрсдэлтэй.
Илэрхий хуурамч буюу гадаад хүний нэр зураг ашигласан хаягтай харилцахдаа сонор
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *