Нийслэлийн нэгдүгээр ангийнхны эрт илрүүлгийн хамрагдалт 71 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд 40,622 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна.
Тэдний 70.58 хувь буюу 31,370 нь эрт илрүүлэгт хамрагдаад буйг Боловсролын Яамнаас
мэдээллээ.
Эрт илрүүлгийн дүн мэдээнээс харахад шүдний өвчин хамгийн их илэрч байгаа юм. Шүдээ
үзүүлсэн 30,346 хүүхдийн
• 23,908 нь шүд цооролттой,
• 25,832 нь шүдээ хангалттай сайн угааж чаддаггүй,
• 5,831 нь шүд гажигтай гэж оношлогджээ.
Түүнчлэн 24,310 хүүхэд нүдний үзлэгт хамрагдахад
• 15.2 хувьд холын хараа тэнцээгүй
• 6 хувьд ойрын хараа тэнцээгүй байгаа бол
• 21 хувь нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэжээ.
ЕБС-ийн 1 дугээр ангийн суралцагчдын эрт илрүүлгийн үзлэгийн мэдээ
