Хаан банкны тооцооны төвийн менежерүүдийг сургалтад хамруулав

0
0.064271001738313746

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Хаан банкны тооцооны төвийн менежерүүдэд 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

Хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр Хаан банкны Хүний нөөцийн газар, хуулийн хэлтэстэй хамтран орон нутгийн тооцооны төвийн 60 гаруй менежерт авлигын тухай ойлголт, авлигатай тэмцэх хууль тогтоомж, зээл олгох үйл ажиллагаан дахь авлигаас урьдчилан сэргийлэх талаар ярилцаж, банктай холбоотой авлигын эрсдэлийн жишээн дээр тулгуурлан сургалтыг явууллаа.

iaac

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *