О.Гончигсүрэнг эхнэр: Нөхрийг минь хийгээгүй хэргийнх нь төлөө хорих гэж байна
Эх сурвалж: Zuv.mn
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэнг хийгээгүй хэргийнх нь төлөө яллах гэж буй талаар түүний эхнэр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Би өнөөдөр нөхрийнхөө өмнөөс хэвлэлийн бага хурал хийж байна. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зүүнхараад Мандал төвийн гадна С.Энхтайваны бэлэг эрхтэнг О.Гончигсүрэн нь үзүүртэй зүйлээр хоёр удаа зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэг бүртгэлд хийсэн. Үүний дараа тавдугаар сард нь эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татсан.
Энэхүү хэргийг шүүх н.Хэрлэн гэх шүүгч рүү уяач хэргийн оролцогч болох н.Алдраа гэдэг залуу миний нөхөрт 1-5 жилийн ял төлөвлөсөн хэмээн ярьж байсан. Тэр нотлох баримт нь миний утсан дээр байгаа.
Зүүнхараагийн Эрүүгийн цагдаагийн дарга н.Бямбасүрэн гэгч залуу манай нөхрийг дарамталсан байна лээ. н.Бямбасүрэн “цаашдаа Зүүнхараад миний үгээр байгаарай, чимээгүй л миний үгэнд ороод яв” гэж хэлсэн. Зүүнхараагийн цагдаагийн дарга нь удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа болохоор оронд нь н.Бямбасүрэн дарга болох зорилготой явж байгаа юм байна. Тийм болохоор 500 сая төгрөг хэрэгтэй. Та 250 саяыг нь өг гэж манай нөхөрт хэлсэн. Үүнийг нь би гэрчилнэ.
Үүний дараа хэргийг шүүх н.Хэрлэн манайд ирж хоол идэхдээ хүртэл хэлж байсан. “Энэ их асуудалтай хэрэг байна. Дарханд байдаг нэг өмгөөлөгчийн утсыг өгье. Тэр өмгөөлөгчийг л аваарай” гэж хэлсэн.
Цагдаад хахууль өгөөгүй, өөрийнх нь үгэнд ороогүй, шүүгчийн холбож өгсөн өмгөөлөгчийг аваагүйн төлөө энэ бүх асуудал үүссэн. Хүний урманд миний нөхөр тэр хүний бэлэг эрхтнийг нь гэмтээх байтугай хамраас нь ч цус гаргаагүй.
Бүхэл бүтэн нэг цаг 30 минутын камерын бичлэгийг би цагдаад өгсөн. Гэтэл түүнийг хэргийн материалд аваагүй. Манай нөхрийг хорих анги руу аваад явчихсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй бол нөхөр минь хорих ангид өлсгөлөн зарлана гэсэн” гэлээ.
https://www.facebook.com/share/v/14UJRMz8T57