Банкны картаар өдөрт ₮1,000-өөр зорчих боломжтой. Ub card апп-аар төлбөрөө төлбөл буухдаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй

0

Нийтийн тээврийн бодлогын газраас өнөөдрөөс нийтийн тээвэрт 1,000 төгрөгөөр зорчиж эхэлж
буй шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Бэлэн мөнгөөр зорчих бол 1,000 төгрөг төлнө. Бэлэн мөнгөөр үйлчлүүлбэл дамжин
суулт хийх боломжгүй. Тиймээс та нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын карт
болон UB CARD аппликэйшн татан үйлчлүүлээрэй.
Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн UB CARD аппликейшнийг татан төлбөрөө
төлөөрэй. UB CARD аппликейшнийг ашиглан төлбөрөө төлсөн тохиолдолд заавал
буухдаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй.
Банкны карттай хүмүүс өдөрт 1,000 төгрөгөөр зорчих боломжтой. Нийтийн тээврийн
үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах бөгөөд U-
money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн ХАС, ХААН, ГОЛОМТ,
Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
Холын чиглэл буюу Багануур, Багахангай, Чингис хаан олон улсын буудлаас бусад бүх
чиглэл 1,000 төгрөг, нэг удаа төлөөд гурван удаа дамжин суух боломжтой.
Нэг чиглэлдээ дөрвөн удаа суух боломжтой. Чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүй
зорчино.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *