Монгол Улсын 2024 оны төлбөрийн тэнцэл $622 саяын ашигтай гарлаа

- Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарлаа.
- Төлбөрийн тэнцэл ашигтай байна гэдэг нь улсын гадаад валютын ханш дээр дарамт бага байна гэсэн үг бөгөөд үүнийг дагаад ханш харьцангүй тогтвортой байж, валютын нөөц өсөх юм.
- Харин 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр урсгал данс 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан талаар Монголбанк мэдэгдлээ.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улсын төлбөрийн тэнцэл 2023 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан. Харин өнгөрсөн оных 2023 оноос харьцангүй бага гарсан ч хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарчээ.
Төлбөрийн тэнцэл ашигтай байна гэдэг нь улсын гадаад валютын ханш дээр дарамт бага байна гэсэн үг бөгөөд үүнийг дагаад ханш харьцангүй тогтвортой байж, валютын нөөц өсөх юм.
Харин 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр урсгал данс 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан талаар Монголбанк мэдэгдлээ. Урсгал данс алдагдалтай гарсанд үйлчилгээ болон анхдагч орлого алдагдалтай гарсан нь түлхүү нөлөөлжээ.