Тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан 850 тэрбумын өр барагдаагүй байна

0
ahmad-jagsaal-810x500

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж зургаан жилийн өмнө 736 тэрбум төгрөг,  мөн тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгоход зориулж 236 тэрбум төгрөг зарцуулсан ч энэхүү өрийг барагдуулж чадалгүй зургаа дахь жилтэйгээ золгож буй ажээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогын өгсөн мэдээллээр Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс силвер ресурс” үйл ажиллагаанаасаа 930 тэрбум төгрөгийн өр барагдуулах даалгавар авсан ч 2024 онд 80 тэрбумыг л барагдуулсан юм байна. Ингэснээр 850 тэрбум төгрөгийн өр хүлээгдэж буй аж.

Анх ахмад настнуудын зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргахдаа Засгийн газрын хувьд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өр барагдуулах арга хэмжээг авна гэж мэдэгдэж байв. Гэвч зургаа дахь жил рүүгээ орж буй ч уг ордыг ашиглаж чадаагүй.

Иймээс “Эрдэнэс Алт” болж нэр нь өөрчлөгдөөд байгаа “Эрдэнэс силвер ресурс” нь алтны төсөл хэрэгжүүлж, өр дарах арга хэмжээ авахаар болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *