Гашуунсухайт-Ганцмод боомтын хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Харбин хотод товлогджээ

0
yJ8eXdHRaeJ76sk1gC6N

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар олгосон.

Тэгвэл “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотод болохоор товлогджээ.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар оролцох юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харбин хотноо болж буй “Харбин-2024” Азийн өвлийн наадмын хаалтын арга хэмжээнд оролцох тухай албан бус мэдээлэл байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *