Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэр байгуулна

0

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах тухай тогтоолын төслийг баталжээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн юм.

Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор 700-800  сая ам.долларын валютын урсгалыг багасгаж, 2028 онд 1200 орчим шинэ ажлын байрыг бий болгох аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *