Т.Мөнхдалай: Мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг метроны шинэчилсэн ТЭЗҮ-д тусгаж, энэ сард эцэслэнэ

0
0gksce_imported_image_x974

Улаанбаатар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны
мэргэжлийн зөвлөл, Зам Тээврийн Яамны төмөр замын асуудал хариуцсан мэргэжлийн дэд
зөвлөлөөр хэлэлцүүлжээ.
Энэ талаар метро төслийн захирал Т.Мөнхдалай “2024 оны долдугаар сарын 5-нд метроны зөвлөх үйлчилгээний тендэрт шалгарсан БНСУ-ын “Dohwa Engineering” компанитай гэрээ
байгуулж, ажлаа эхэлснээс хойш долоон сар гаруй болж байна. Энэ хугацаанд 2013 онд ЖАИКА-
ийн хийсэн Улаанбаатар метроны ТЭЗҮ-ийг иж бүрнээр нь шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.
Ингэхдээ зургаан суурь судалгааг хийсэн. Тодруулбал метроны трассын дагуу 42 цэгт 500 метр
тутамд нэг цэгт 30 метр хүртэлх геологийн гүн өрөмдлөг хийж, хөрсний дээжийг авч суурь
шинжилгээг хийлээ.
Гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, зорчилт хөдөлгөөний
судалгаанууд болон иргэд метрог ирээдүйд хэрэглэх төлөв байдлын судалгааг иж бүрнээр
гүйцэтгэлээ. Эдгээр судалгааг үндэслэн дата анализ хийж 2013 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг
шинэчилсэн юм.
Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг энэ сарын 5, 6-нд Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны
мэргэжлийн зөвлөл, Зам Тээврийн Яамны төмөр замын асуудал хариуцсан мэргэжлийн дэд
зөвлөлөөр хэлэлцүүллээ. Хоёр өдрийн хугацаанд дотоодын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж,
шүүмжлэлийг сонсож санал солилцсон юм. Мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг метроны
шинэчилсэн ТЭЗҮ-д тусгаж, хоёрдугаар сард багтааж метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг эцэслэнэ”
гэж мэдээллэв.
Анх метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол 15 болгож нэмэгдүүлсэн бол метроны өртөө
хоорондын зайг дунджаар 1.3 км байхаар төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *