Монголын дугуйчид ААШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртэв

0
67a97bdf55ce6

Засмал замын дугуйн 44, өсвөр үеийнхний 31, пара дугуйчдын 13 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Питсанюлок, Пичит хотноо болж байна.

Тус тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар манай улс мастеруудын ангилалд хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай явна. Тодруулбал, мастеруудын эмэгтэйчүүдийн 45-49 насны ангилалд олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 60-64 насны ангилалд “Хоршоолол” багийн тамирчин Д.Энх-Од мөнгөн медаль хүртэв.

Тэгвэл 40-44 насны ангилалд А.Оюун-Эрдэнэ IV, залуучуудын буюу Under-23 насны эрэгтэй ганцаарчилсан гараатай уралдаанд “Төв ургац” дугуйн холбооны тамирчин, спортын мастер, 23 хүртэлх насны  улсын аварга Х.Тэмүүлэн өрсөлдөж, VII байрт шалгарлаа. Үүнээс гадна өсвөр болон насанд хүрэгчдийн элит холимог уралдаан манай баг VIII болон VI байр эзэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *