С.Наранцогт: Нүүрсний экспорт удааширч, хилийн цаана үйлдвэр лүү татан авалт багассан тул үнэ унасан

0

Нүүрсний үнэ унаж, хилийн цаана агуулах дүүрсэн тул экспорт удааширсан нь төсвийн орлого тасрах эрсдэл үүсэж байгааг эдийн засагчид сануулж эхэллээ. Энэ талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тодруулахад “Нүүрсний экспорт удааширч байгаа нь үнэн. Бид хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. Нүүрсний экспорт гаргадаг хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрс татагддаг. Одоогоор цаашид татан авах таталт багассан нөхцөл байдалтай байна. Үүнээс болж нүүрсний үнэ унасан. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ бид тодорхой хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *