БНСУ-ын Засгийн газрын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
БНСУ-ын Засгийн газраас гадаад оюутныг магистр, докторын зэрэгт суралцуулах 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.Тэтгэлэгт хөтөлбөр:
Магистр: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 2 жил
Доктор: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 3 жил
Судлаач: 6 сар эсвэл 1 жил
Суралцах салбар болон шалгуур: Солонгос хэлээр: энд дарж танилцана уу.
Англи хэлээр: энд дарж танилцана уу.
Бүрдүүлэх бичиг баримт: энд дарж танилцана уу.Маягтын дагуу бөглөж, бусад нотлох бичиг баримтын хамт нийт 4 хувь (Апостиль-р баталгаажсан эх хувь 1 + энгийн хуулбар 3 хувь) өгнө. Материал хүлээн авах хугацаа: 2025.02.17 – 2025.02.28Материал хүлээн авах хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биечлэн өгнө (Цайны цагаар хүлээн авах боломжгүй)ЭСЯ-ны ажлын цаг: ажлын өдөр 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)ЭСЯ-ны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 39 ЭСЯ-ны утас: 70071020Дараах и-мэйл хаягт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.krБНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr