УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ

0
17392348259ccbbc63db7d480e88f55a9bc97cad9d

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа албан ёсоор зарлан, УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар хамгийн түрүүнд уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд буй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир мөн уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хэлжээ.

Ө.Шижир нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамгийн ойрын хүмүүсийн нэг бөгөөд ЕТГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *