Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч эхэллээ

0
  • Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 7 хоногийн дотор 40 төгрөгөөр чангарчээ.
  • Монгол улсын гадаад валютын улсын нөөц $4,884.28 сая болж, оны эхнээс 11 хувиар буурчээ.
  • Энэ удаагийн ханшийн чангаралт түр зуурынх байх магадлалтай.

Ам.долларын ханш өнгөрсөн оны арван сараас хойш харьцангуй тогтвортой байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 3,475-3,510 төгрөг болж өсчээ.

Найман шаргад ам.доллар хоёрдугаар сарын эхний өдрүүдэд  худалдан авах нь 3,468 төгрөг, худалдах нь 3,475 байсан. Харин өчигдөр оройн халтын ханш худалдан авах 3,495 төгрөг, худалдах 3,510 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрэв. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 471-474 төгрөг байсан бол өнөөдөр 476-479 төгрөгт хүрсэн байна. 

Ам. доллар зарах гэхээс илүү худалдан авах эрэлт өндөр байна хэмээн ченжүүд ярьж байлаа. 

Монголбанкны өчигдрийн ханшийн мэдээллээр ам.долларын ханш 3,455 төгрөг, юанийн ханш 474 төгрөгтэй байна. 

Ченжүүд цагаан сарын өмнө ам.доллар болон юанийн эрэлт өндөр байдаг. Энэ удаагийн ханшийн чангаралт түр зуурынх байх магадлалтай. Гэхдээ эдийн засагт цутгах валютын урсгал ерөнхийдөө сул байгаа. Ялангуяа нүүрсний борлуулалтаас орох мөнгөний урсгалын хэмжээ буурсан нь гадаад валютын улсын нөөц буурах, улмаар импорт экспортоо давж байгаа нөхцөлд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байна гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Нэгэнт ам.долларын ханш өссөн тохиолдолд эргээд сулрах төлөв энэ удаад төдийлөн ажиглагдахгүй байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *