Дарга нарын суртал ухуулга хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

0
Дарга нарын суртал ухуулга хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын пиар, про­­­па­­­­ганда “төгсөрчихлөө”. Сонгуулиас хойш тэд­­­­­­ний сошиал идэвх нь огт буурсан­гүй. Ир­­­гэд, олон нийтэд гоё харагдахын тулд эл­дэв нэвт­­­­­рүү­­лэг, подкаст, лайв, рийл хийж, янз бүрээр л үзэж тарж, үсэрч наалдаж байна. Сүүл­дээ бүр хө­­дөө, га­­даа­дад томилолтоор явж байх үеэ дүрс­жүү­лэн, ая “дэв­сэж”, клип хүр­тэл хийлгэн цац­даг бол­­лоо. Энэ өв­чин бусдад нь ч ааж­­­маар хал­­даж, рийлчин, лайв­­чин дарга нараар нийг­­мийн сүлжээ дүүрэв. 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан рийлчин дарга нарыг өнгөлж яваа. Хамгийн сүүлд буюу энэ са­­­­­­­­рын 10-нд түүний “Ходоод руугаа өнгийе” гар­чиг­тай рий­­­­­лийг ЭМЯ-ны албан ёсны фэйсбүүк хууд­­­санд ний­­­­­­­­тэл­­сэн юм. Хавдар судлалын үндэсний төвд хэв­­­тэн эмч­­лүүлж буй ходоод, улаан хоолойн хав­­­­­­дар­­­­­тай өвч­­­­­тө­нүүдийн өрөө рүү Т.Мөнхсайхан тэр­­­гүү­тэй ал­­­­­­баны­­хан дайрч орон, “Хавдартай гэдгээ яаж мэд­­­­сэн бэ, эрт илрүүлгээр үү. Хагалгаанд орсон уу. Онош­­­логд­толоо зовуурьгүй байсан уу. Юунаас бо­­­лоод хав­­дар­тай болсноо мэдэж байна уу” гэх зэргээр хүний ху­­вийн, эмзэг мэдээллийг нь шалгааж, хэ­­лүүл­сэн. Түү­­гээр ч зогсохгүй тэрбээр хоёр мину­­тын бич­лэ­гээ­­рээ тасагт хэвтэн эмчлүүлж буй, хавд­­­рын ул­маас хагалгаанд орсон 10 гаруй хүний царайг, са­­­­хиу­­­рууд­тай нь нийгмийн сүлжээнд ил болгов.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд хүний ху­вийн нууцад хамаарах, хуулиар хамгаалах ёс­той эмзэг мэдээллүүдийг нь улс орон даяар ямар ч шүүлтүүргүйгээр цацсан гэсэн үг. Зо­рилго нь ердөө эрт илрүүлгийн суртал­чил­гаа. Өвч­­төнүүдээр “Эрт илрүүлгийн ачаар хавд­раа онош­луулж, эмчлүүлж байна” гэдгийг хэлүү­лэ­хийн тулд Т.Мөнхсайхан хүний эрхэд ийнхүү ноц­­­той­гоор халдав. Зорилгоо л бие­лүүлж байвал  өв­­­чин­­дөө шаналсан хүн түүнд хамаагүй аж. Сон­­гуулийн пиартаа ч тэрбээр өвчтөнүүдийг “өгөөш” болгон, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьс­­ныг олон нийт бишгүй харсан. 

Гишүүд төрөө түшилц, сэтгүүлчид ажлаа хийе

Улс төрчдийн энэ мэт бохир пиар, хүний эрхийн мэдрэмжгүй байдал, увайгүй, ёс зүй­гүй үйлдэл нь хэрээс хэтэрчээ. Элдэв рийл, лайвт нь иргэд өртөж, хохирдог, үзэл бодлоо хэлж, шу­даргаар шүүмжилсэн нэг­нийг нийгмийн сүл­жээнд “дүүжилдэг” үзэг­дэл хэвийн болов. Зас­гийн газар нь хүртэл нийг­мийн санаа бодлыг төө­рөг­дүүлэх, хөөс­рүүлэх зорилгоор “тролл арми” ажил­луулж, жи­рийн иргэдээ “намнадаг” болсныг олон нийт шүүм­жилж буй. Тархи угаах технологи нь ч нийгэмд хэдийн танил болж. Эрх баригчдыг шүүм­жилж, үг, үзэл бодлоо илэрхийлснийх нь тө­лөө иргэдийн эрхийг хясан боогдуулж, хавчин га­­дуур­хаж байгаа нь ардчилсан зарчмаасаа ухарч, дарангуйллын тогтолцоо руу хөтөлж буй хэл­­бэр гэдгийг эрдэмтэн, судлаачид ч хэлж буй. 
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” контент эхлүүлж бай­гаагаа цахим хуудсаараа саяхан мэ­дэгд­сэн. Тэр­бээр “Гишүүн, гишүүнтэйгээ санал бодлоо со­лил­цон, зааж зөвлөх зүйл гар­вал мэдлэг, турш­лагаа хуваалцаж, тэдний хийж, төлөв­лөж буй зүйлсийг та нартаа хүргэх зо­рил­гоор энэхүү кон­тентыг эхлүүлж байна. Эхний зочин УИХ-ын ги­шүүн О.Батнайрамдал” гэсэн байв. УИХ-ын ги­шүүн Б.Бат-Эрдэнэ ч мөн “126 parliament” нэвт­рүүлэг хөтлөн явуулдаг. Бу­сад ги­шүүн  ч нийгмийн сүлжээнд идэвх өндөртэй, сайд нар нь бүгд рийлчин, сэт­гүүл­чид болжээ. Дарга нарын энэ­хүү мэргэжлийн түвш­ний бичлэг, контент, нэвтрүүлгүүдийн ард нү­сэр баг ажиллаж, зохион бай­гуулалттайгаар ма­нипуляц хийж байдгийг олон нийт гадарладаг. Тиймээс гишүүд тө­­­рөө түшилц, сэт­гүүл­чид ажлаа хийе.  
Эрх баригчдын мэдээллийн урсгалыг  чиг­лүү­­лэхийг оролдож буй үйлдэл, нийгмийн са­наа бод­лыг удирдахыг санаархаж байгаа зэрэг нь хэв­­лэлийн эрх чөлөөнд ноцтой хал­дах болсон нь маш том аюул юм. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-өөс хойш төр засгийнхан хэв­­лэл мэдээллийн бай­гууллага, сэтгүүлчдэд ихэвч­­лэн нэг урс­га­­­­лаар, хянасан, цензурдсэн мэдээл­­лүүдээ та­­­раа­­­­­­даг болсон. Төрийн бай­гуул­­ла­гуудын хэв­­­­­­лэ­лийн албад улам л дан­хайж, ярилц­­лага, то­д­­­­­­руул­га авахыг хүссэн хэв­лэ­лийн­хэнтэй ха­рил­­­­цахгүй, “Сайдын яриа энд бэлэн байна, үүнийг ашигла. Даргын өгөх мэ­дээ­лэл энэ шүү” гэх мэтээр урьдаас бэлтгэсэн “про­па­ган­да”-гаа шах­­­даг. Манай улс өнгөрсөн онд хэв­­лэлийн эрх чө­лөөний үзүүлэлтээр анхаарал хан­дуу­лах аюул­­тай ангилалд багтсан бөгөөд 180 ор­ноос 109-д эрэмбэлэгдэж, өнгөрсөн жи­лийн­­хээсээ 21 бай­­­раар ухарчхаад байгаа. Энэ бол чөлөөт хэв­лэл­­тэй, ардчилсан улсад байж болох­гүй үзэгдэл гэд­­гийг салбарын судлаачид хэлж байна. Тэдний за­­римынх нь байр сууриас хүргэе. 

С.Амартүвшин: Хувь хүний нууцыг дэлгэн байж попорно гэдэг бол улс төрчид ямар увайгүй болсныг харуулна

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, док­тор, дэд профессор С.Амартүвшин “Аливаа нийг­­мийн институт, тэр дундаа төр засгийнхан ир­гэд, олон нийттэй хэвлэл мэдээллийн бай­гуул­­ла­гуудаар дамжуулж харилцаа тогтоох зар­­­чим үйлчилдэг. Монгол бол ардчилсан тог­тол­­­цоотой, чөлөөт хэвлэлтэй, хэвлэлийн эрх чө­­лөөг эрхэмлэдэг улс. Харамсалтай нь, энэ зар­­чим хэдийн алдагдсан. Улс төрчид хийгээд төрийн эрх мэдэлтнүүд олон нийтийн тархийг угаахад л анхаарч байна. Энэ бол төрийн арга ме­ханизм, нийгмийг удирдан, чиглүүлэх гэсэн ашиг сонирхол нь. Хамгийн гол нь түүнийгээ гүй­цэлдүүлэхдээ хуучинсаг буюу авторитар дэг­лэмээр, захиргаадалтын, дарангуйллын ар­гууд ашиглаж байгаа нь гутамшигтай. Үүний тод илрэл нь худал мэдээлэлтэй тэмцэх төв бай­гуулах тухай юм. Үүнд төр оролцох ямар ч шаард­лагагүй, цаана нь нөгөө л суртал ухуулга, далд пиар, ашиг сонирхол нуугдаж буй гэсэн үг. Энэ мэт төрийн байгууллагууд Хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж буй хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, төрийн бай­­­гууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн бай­гуул­лага, алба, хэлтэстэй байхыг хуулиар хо­­­риг­­лосон. Гэвч төрийн албад бүхэл бүтэн бай­­гуул­лагын шинжтэй редакцтай болжээ. Уг нь чөлөөт хэвлэлтэй улс орны сэтгүүлчид тө­рийн мэдээ, мэдээллийг нягтлан шалгаж, үнэн бо­ди­тыг нь дамжуулах ёстой. Тэрнээс биш, хэв­лэ­лийн албадынх нь бэлтгэж боловсруулсан, тар­хи угаах, олон нийтийг төөрөгдүүлж, тэдний са­наа бодлыг ямар нэгэн байдлаар өөр тийш нь чиг­лүүлэх зорилготой, далд пиарын шинжтэй мэдээллүүдийг шууд дамжуулахыг хэлдэггүй. Пиар мэдээг уг нь мэргэжлийн сэтгүүл зүйн бү­тээлүүдээс зааглаж, нийтэлж, нэвтрүүлдэг зар­чим бий. Хэрэглэгчдэд зорилготой буюу пиар, нө­лөөллийн мэдээг шууд танихуйцаар нийт­лэх ёстой. Гэтэл манай сайд, дарга нар пиар мэ­дээгээ “угаагаад”, янз бүрийн контент хэл­бэрээр хэвлэлд шахаж байна. Үүнийг олон нийт үнэн гэж хүлээж авахаас өөр сонголтгүй. Энэ бол ардчиллын зарчим, шударга ёс алдагдаж бай­гаагийн нэг хэлбэр. Тиймээс Хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөөний тухай хууль, хэвлэл мэ­дээллийн болон пиарын үндсэн зарчмуудад тулгуурлан энэ асуудлуудыг нэлээд нухацтай авч хэлэлцэн, шүүмжлэх цаг болсон. Зорилготой мэдээлэл буюу пиарын үйл ажиллагаа нь үндсэн зарчмаараа ёс зүйн хэм хэмжээг баримтлах ёс­той байдаг л даа. Тодруулбал, хүн хоорондын ха­рилцааны зохицуулалтын гурван үндсэн хэм хэмжээ бий. Хуулиар хүлээсэн, ёс зүйн болон нийгмийн хоорондын харилцааны хэм хэмжээг хэлж буй. Улс төрчдийн пиарыг харахаар эд­гээр хэм хэмжээг бүгдийг нь зөрчдөг, давдаг. Өөрс­дийгөө хэт тодруулахын тулд тархи угаах, суртал ухаалгын хамгийн бохир технологиуд ашиг­ладаг. Үүнийгээ тэд өөрсдөө ч мэддэггүй, мэд­сэн ч тоохоо больчихсон. Гол дүр нь л гоё байвал цаад эх сурвалж, объект нь иргэн, өвчтөний эрх ашиг хамаагүй. Ялангуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хам­гийн эмзэг мэдээллүүд болох эрүүл мэнд, санхүү, захидал харилцаа, гэр бүлийн харил­цаа­ны, орон байрны халдашгүй байдал, бусад хуу­лиар зохицуулагддаг нууцуудыг жишим ч үгүй ил болгодгоос үүнийг харж болно. Хувь хүний нууцыг уландаа гишгэн байж пиар хийнэ гэдэг бол төр засгийнхны суртал ухуулга ямар түв­шинд очсоныг, ямар увайгүй болсныг ха­руулж буй. Үүнд нь хэвлэл мэдээллийн салбар, аливаа асууд­лыг шүүмжлэгчид, иргэд, олон нийт өртөж, хохирч байна” гэсэн юм. 

 М.Мөнхмандах: Эрх баригчид мэдээллийн орчинд хяналтаа бүрэн тогтоохоор улайрч байна

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Төрийн байгууллагууд иргэдийг мэдээллээр хангах, ил тод байх үүрэг, хариуцлага хүлээдэг. Энэ агуулгаараа хэвлэлийн ажилтнууд нь бэлтгэсэн мэдээ, контентоо ний­лүүлж болно. Харин үүний хажуугаар тод­руу­лах шаардлагатай, нээлттэй бусад мэдээллийг албан тушаалтнууд нь яриа, тодруулга хэл­бэрээр өгөх, баримт, үндэслэлээ тайлбарлах зарчмаар ил тод байдлыг хангах ёстой. Төрийн байгууллагууд зөвхөн нэг урсгалаар, өөрсдийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг хэвлэлийнхэнд дамжуулж буйн цаад зорилго нь цензур тогтоох гэж оролдож буй нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага гадагш ямар мэдээлэл цацах вэ гэдэгтээ бүрэн хяналт тавьж байна гэсэн үг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж байна. Тус хуульд ийм цензур тогтоохыг хориглох тухай заалт бий. Түүнчлэн төр засаг Үндсэн хуулиар олгосон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангадаггүй. Шаардлагатай мэ­дээл­лийг хэвлэлийнхэн, сэтгүүлчид авч чадахгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхэд халдаж буйн тод жишээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ч тодорхой мэдээллийг төрийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар, тодорхой төрлийн мэдээллийг иргэд, сэтгүүлчдэд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Манай улс Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орон. 2013 оноос хойш ийм статустай болсон. Саяхан буюу энэ сарын 5-7-нд Ази, Номхон далайн бүс нутгийн Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудын чуулган болоход төр засгийнхнаас оролцоод ирсэн шүү дээ. Олон улсын Засгийн газруудын өмнө манайх нээлттэй, ил тод байна, иргэдэд мэдээлэл авах бүхий л боломжийг нь бүрдүүлнэ, тэдний оролцоог нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгч, үүрэг хүлээсэн. Даанч энэ үүргээ ч биелүүлдэггүй, үндэсний хэмжээний хууль, дүрмээ ч мөрддөггүй. Эрх баригчид иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний бодлоготой байх ёстой атал эсрэгээрээ худал мэдээлэлтэй тэмцэх алба байгуулна гэх нэрийн дор олон нийтийг улам л хянах, боох, хязгаарлах, мэдээллийн орчинд хяналтаа бүрэн тогтоохоор улайрч байна. Бу­сад улс оронд худал мэдээлэлтэй тэмцэх ал­ба, нэгж байдаг. Гэхдээ ийм байгууллага нь үндэс­­ний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллаж, мэ­­дээллийн импортыг хянадаг. Тодруулбал, гад­наас зохион байгуулалттайгаар улс үндэсний аюул­­гүй байдалд хохирол учруулахуйц мэ­дээлэлд л хяналт тавьдаг гэсэн үг. Түүнээс биш, иргэдийн түгээж буй мэдээллийг үнэн, худал болохыг хянадаггүй. Олон нийтийн уур амьс­гал өдгөө ямар байгаа билээ. “Тэсрэхэд” бэлэн бол­­чих­­сон, асар сөрөг хандлагатай байна. Улс төр, УИХ, Засгийн газрын тухай сонсоод л бухим­дал, дургүйцэл нь дээд цэгтээ хүрч буй. Ийм байхад төрийн байгууллагууд тавилттай мэ­дээлэл, зо­хион байгуулалттай “тролл” ажил­луулж, нийг­мийн сэтгэл зүйг удирдах гэж оролд­догоо одоо бо­­лих хэрэгтэй. Үндсэн ажлаа хийж, мэ­дээл­лийн ил тод байдлыг хангах үүрэг, ха­риуц­лагаа ухам­сар­ламаар байна” гэв.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *