Замын-Үүд боомт: Өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллагаатай байна

Замын-Үүд

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнгөрсөн өдрүүдэд Зам-Үүд боомт дээр карго, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлсэн компани, хувь хүмүүс ачаа бараагаа авч чадахгүй гацаж удсан, удаашрал, хүндрэл бэрхшээл гарсан тухай иргэдийн мэдээллийн дагуу зарим нэг карго эрхлэгчидтэй бид утсаар холбогдож тодрууллаа.


“Unity cargo” компанийн захирал Д.Шүнсрэй:

-Өнгөрсөн долоо хоногт л хэцүү байлаа. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр бараа нааш гарсан, гурав хоног дээрээ орж ирсэн. Магадгүй тавдугаар сарын 1-нээс 3-ны хооронд хил хаагдах учраас хурдан, шуурхай гаргаж байна гэж ойлгосон. Өнөөдрийн байдлаар бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйл алга байна. Бараа, бүтэгдэхүүнийг хадгалах, хамгаалах дээр асуудалгүй. Үнэ нэмэгдэх нөхцөл одоогоор байхгүй байна.

“Сайн карго” компанийн Агуулах хариуцсан ажилтан Х.Мөрөн:

-Манай байгууллагын тухайд, энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд ачаанууд бөөгнөрч байгаад наашилсан. Одоогоор бид хүлээн аваагүй л байна. Өнөөдрөөс жигдэрчих болов уу гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт гаалийн удирдлагууд солигдож байгаатай холбоотой байв уу гэж бодож, таамаглаж байна. Хамгийн гол нь энэ тохиолдолд бидний захиалагч, хэрэглэгч нар маань л их бухимдлаа.

“M cargo” компаниййн ажилтан На:

-Өнөөдөр ямар нэг гацаж, удааширсан асуудал байхгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай карго нэг, хоёр өдөр л гацаж хүлээгдсэн, бусдаар айхтар удаан хүлээгдэж барьсан зүйл гараагүй.

About Author