Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох журмыг ЦУЦАЛЛАА

0
475990988_948526487411789_1751460795121630001_n

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хууль давсан журмуудыг цуцлах ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дараах хоёр журмыг цуцалжээ.

Үүнд:

– 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 245 дугаар тушаал “Журам батлах тухай” Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуй нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих

– 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаал“Журам шинэчлэн батлах тухай” Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *