16 настай Б.Энхрий-Эрдэнэ Мөсөнд авиралтын Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, ДЭЛХИЙН АВАРГА болжээ

2025 оны мөсөнд авиралтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Өүрэй хотод Хурдны төрлөөр амжилттай эхэлж, манай өсвөрийн тамирчид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
U16 насны ангилал – Эм
Б.Энхрий-Эрдэнэ – Алт
U16 насны ангилал – Эр
Ж.Мухаммед – 4-р байр
U18 насны ангилал – Эм
Ж.Амина – Алт
U18 насны ангилал – Эр
Э.Дөлгөөн – Мөнгө
А.Зоригтбаатар – 4-р байр
U20 насны ангилал – Эр
Э.Номинтэнгэр – Алт
Б.Мөнхбаатар – Хүрэл
Өсвөрийн багийн дасгалжуулагчаар Д.Отгонхүү ажиллажээ.