“Хиймэл оюун ухаан нь өгөгдөл дээр үндэслэн хамгийн зөв бодлогыг шийдвэр гаргагч нарт гаргаж өгнө”
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндесний стратеги хэлэлцүүлэх анхдугаар
чуулган Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр танилцуулагдсан зарим илтгэлүүдээс онцлох зүйлсийг хүргэж байна.
Хиймэл оюун 85 сая ажлын байрыг халах ч 97 сая шинэ ажлын
байрыг бий болгоно
Хиймэл оюун ба стратегийн бодлогын хэтийн төлөвийн
шинжээч Жаяаретанам Пиллай “Хиймэл оюуны хэрэглээ нь эрүүл мэндийн салбар, жижиглэн
худалдаа, автомашин, санхүүгийн салбарт түлхүү хөгжиж байна.
Бизнесүүдийн 50 хувь нь хиймэл оюуныг үйлчилгээ, маркетинг зэрэг олон уйл ажиллагаандаа
ашиглаж байна. 2021 онд хиймэл оюуны Start-Up-т хийсэн хөрөнгө оруулалт 75 тэрбум
ам.долларт хүрсэн байна. 2025 онд хиймэл оюуны автоматжуулалтаас болж 85 сая ажлын байр
байхгүй болно гэсэн судалгаа байгаа ч байхгүй болгосноосоо их буюу 97 сая шинэ ажлын
байрыг бий болгох юм.
Хиймэл оюун хүний өрсөлдөгч биш хамтрагч болж уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг
дэлхийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хиймэл оюуныг тодорхой давхаргад биш
хүн болгонд ашиг тусаа өгөх байдлаар ашиглах нь чухал ” гэв.
“Үндэсний хэмжээний хиймэл оюунтай больё гэвэл үндэсний хэмжэний их өгөгдөлтэй болъё”
Өгөгдлийн засаглал, улс орнуудын стратеги, Монгол Улсын нөхцөл байдлын талаар ЦХИХХЯ-ны
цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий “Хиймэл
оюун ухаан нь өгөгдөл дээрх аналитик судалгаанд үндэслэн хамгийн зөв бодлогыг шийдвэр гаргагч нарт гаргаж өгнө. Зарим тохиолдолд өөрөө энгийн шийдвэрийг гаргаж хүний оролцоог
багасгаж чадаж байна. Иймд бид ямар өгөгдлөөр хиймэл оюуныг сургана тийм л оюун ухаан бий
болно. Цэгцлээгүй, буруу мэдээлэл өгвөл муу хиймэл оюун ухаан бий болж, буруу мэдээлэл өгөн шийдвэрт нөлөөлнө.
Хиймэл оюуны бэлэн өгөгдөлтэй болохын тулд өгөгдөл маш тодорхой, зөв хадгалсан, бүтцийг
тодорхойлсон байхаас гадна буруу мэдээлэл байвал түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Хиймэл оюунд
зориулсан шууд өгч болох өгөгдөл манай улсад байхгүй байгаа учир их өгөгдлийг болгох ажлыг
эхлүүлсэн.
Одоогийн байдлаар төрийн гурван суурь мэдээллийн сангаас 152 төрөлжсөн өгөгдлийн сангууд
байна. Эдгээрийг хооронд нь холбох хэрэгтэй байна. Улс үндэсний хэмжээний их өгөгдлийг бий
болгоход төрийн бүх байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй.
Үндэсний хэмжээний хиймэл оюунтай больё гэвэл үндэсний хэмжээний их өгөгдөлтэй болъё”
гэв.