Хөдөө орон нутагт инфляц хотоос өндөр байна

- Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Ховд аймагт 17.2 хувьд хүрсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.
- Инфляцын түвшингээр Ховд, Орхон, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг өртөг өндөртэйд тооцогдож байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 9.6 хувьтай гарсан бол орон нутагт зарим аймаг хоёр оронтой тоо руу орж өссөн дүнтэй байна.
Тухайлбал, инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Ховд аймагт 17.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт бол Дундговь аймагт 6.3 хувьтай гарсан нь хамгийн бага үзүүлэлт болж байна.
Инфляцын түвшингээр Ховд, Орхон, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг тэргүүлж хоёр оронтой тоогоор хэмжигдэж буй бол Булган, Төв, Дундговь аймаг хамгийн бага түвшинд байна.