УЕП Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусахад 45 хоног үлдлээ

0
Б.ЖаргалсайханГурван гишүүнийг тодорхой үндэслэлтэйгээр яллагдагчаар татсан

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө нэг сар хагасын хугацаа л үлджээ.

Монгол Улсын Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар, Г.Занданшатартай зөвшилцөж, УИХ-ын олонх дэмжсэнээр 2019.04.05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж байв.

Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.

Тэгэхээр Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусгавар болно.

Ерөнхий прокурорын үүрэгт ажил дуусгавар болох хугацаа ойртсон учир прокурорын байгууллагыг толгойлох сонирхолтой хүмүүс Ерөнхийлөгчийн эргэн тойронд гарч ирсэн гэдэг мэдээлэл хөврөөд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *