Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны нэгдүгээр сард 7492.7 тэрбумын алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан
гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувь буюу нэг их наяд төгрөгөөр буурсан дүн юм. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 38.9
хувиар буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сард 2.2 их наяд төгрөгт
хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 492.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний
Статистикийн Хорооноос мэдээллээ.

Татварын нийт орлого 2025 оны нэгдүгээр сард 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 44
хувиар буурахад
• орлогын албан татварын орлого 46.6 хувь буюу 358 тэрбум төгрөг,
• нэмэгдсэн өртгийн албан татвар 33.9 хувь буюу 151.8 тэрбум төгрөг,
• ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 86.1 хувь буюу 590.1 тэрбум төгрөгөөр буурсан
Харин нийгмийн даатгалын орлого 24.7 хувиар буюу 65.1 тэрбум төгрөгөөр, гадаад үйл ажиллагааны орлого 7.3 хувь буюу 9.8 тэрбум төгрөгөөр өсжээ.
