Допингчинг Асашъёорюү хүртэл өмгөөлөхөөр спортын ёс зүйг хэн үлгэрлэх вэ

0
dagvadorj-oyunbold

Асашъёорюү Д.Дагвадорж “Э.Оюунболдын эргэж ирэхийг үзчихвэл боллоо доо” гэж цахим хуудастаа бичжээ. Э.Оюунболд ч дараа нь “Шударга үнэн ялах болно. Нутгийн ард түмэндээ үргэлж талархаж явдаг” гэхчлэн ярилцлага өгөв.

Гурав дараалж допинг хэрэглэчихээд, барилдах эрхээ сэргээлгэх гэж Улсын дээд шүүхэд ч, спортын арбитрт ч хандан тус тус бүтэлгүйтсэн хүн бол Э.Оюунболд.

Тэр одоо бүх насаараа барилдах эрхгүй болсон.

Энэ бол тамирчны ёс зүйг ноцтой зөрчсөн явдал. Нэг удаа хэрэглэвэл нь алдаа хийжээ, хожим ухааран өөрийгөө засна хэмээн итгэл хүлээлгэж болмоор. Гэтэл нэг биш, хоёр биш, гурав давтаж хэрэглэнэ, мөртлөө буруугаа хүлээхгүй хуулийн гарц гаргалгаа хайж давхина, худлаа ярьж өөрийгөө өмнөөлнө гэдэг үндэсний бөхөө байг, наад захын тамирчнаас гарамгүй зан чанар билээ.

Түүнийг нэр хүндтэй тамирчид нь ядаж өөгшүүлэхгүй байж, хэлж, дарж байх учиртай.

Атал Японы сүмо бөхийн дэвжээнд цагийг эзлэн эзэгнэсэн, жинхэнэ хөлс урсган хөдөлмөрлөх гэдгийг мэддэг, шударга бусыг үл тэвчих учиртай Асашъёрюү Э.Оюунболдыг дэмжинэ гэж баймгүй. Гурав ахиж допинг хэрэглэсний нь мэдэхгүй байна гэж бас баймааргүй.

Э.Оюунболдын хувьд барилдах эрхээ сэргээлгэх гэж Допингийн эсрэг үндэсний төвийг ч эрх зүйн чадамжгүй болгох шүүхийн маргаанд оролцож явсан. Бүгд бүтэлгүйтсэн, тэр допинг хэрэглээгүй гэдгээ үндэслэлтэйгээр нотолж чадахгүй байгаа.

Нэг ёсондоо Асашъёорюүд Э.Оюунболдын алдаа, хандлага юу ч биш юм бол үндэсний бөхөөс, Монголын спортоос хүлээх ёс зүйн хүлээлт дээр дооргүй нуран унахад хүрнэ гэлтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *