АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайг АТГ-т шалгаж байна

0

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ худал мэдүүлсэн нь тогтоогджээ. Тодруулбал, тэрбээр “Женерал эко партнерс” ХХК-ийн хувь эзэмшигч гэдгээ 2019 он хүртэл ХОМ-тээ мэдүүлж байгаад, 2019 оноос хасчихсан байгаа юм. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд тэрбээр “Женерал эко партнерс” ХХК-ийн хувь эзэмшигч хэвээр байгаа билээ. Тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг өөр компанийн хувьцааг эзэмшигч хуувийн этгээд юм. 

Энэ талаар болон тэрбээр хамаарал бүхий бусад компаниуддаа давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн талаарх баримт мэдээллүүдийг Tsahiur.mn сайт “Цахиур” эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ цувралаар хүргэж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор АТГ-т Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн байна.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар, Д.Батмагнай нь ХОМ-ээ худал мэдүүлсэн нь тогтоогдоод байгаа ба АТГ-аас  АМГТГ-ын удирдлагад  мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 10.2-т зааснаар “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 13.5-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэж заасан байдаг.

Д.Батмагнай даргатай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй бусад асуудлаарх өмнөх мэдээллийг унших бол ЭНД дарна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *