Тендер: 9.7 тэрбумаар гурван аймагт тариалангийн талбайн хөрс хамгаалж, үржил шимийг дээшлүүлэх ажил хийнэ

0
зураг - 2025-02-17T100713.255

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тендер зарлажээ. Тодруулбал, “Тариалангийн талбайн хөрс хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх” гэсэн нэр бүхий 9.7 тэрбумын тендер зарлагджээ.

Есөн тэрбум долоон зуун саяын санхүүжилтийн эх үүсвэр нь урсгал зардал гэж тусгагдсан байх агаад энэ онд бүрэн санхүүжүүлэх юм байна. 

Тендер нь дараах гурван багцаас бүрдэх аж. Үүнд: 

1.Дархан, Сэлэнгэ аймагт тариалангийн талбайн хөрс, хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ- 7,780,000,000 ₮

2. Булган аймагт тариалангийн талбайн хөрс, хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ- 1,370,000,000 ₮

3. Төв аймагт тариалангийн талбайн хөрс, хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ- 550,000,000 ₮ байна гэж тусгажээ. 

Тендерийн ирэх сарын 17-нд нээх товтой байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *