Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ

0
67b29e3bdd488

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ энэ сарын 15-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, бизнес форум, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар сайд нар санал нэгдэв. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, Гадаад хэргийн яамд зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмаар дамжуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, Энэтхэгийн дэвшилтэт технологийг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг Монголд ажиллуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлсэн энэтхэгийн талд сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлэв. Төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар сайд нар тохиролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *