Бодибилдингийн 5 тамирчнаас допинг илэрсэн ч холбоо нь 4-ийнх нь нэрийг зарлав

0
допинг

Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос допингийн шинжилгээнд бүдэрсэн дөрвөн тамирчныхаа нэрийг өнөөдөр зарлав.

Угтаа дөрөв биш, таван тамирчин допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ.

Тус холбооноос нэрийг нь зарлалгүй, нуун үлдсэн тамирчин бол Пүрэвсүрэн овогтой Мөнхбазар. Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоо гэх байгууллага ямар шалтгаанаар таван тамирчныхаа нэгийг нь нуун дарж байгаа нь маш сонирхолтой. Тэд тайлбар хийх биз ээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоо гэх ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, эцсийн өмчлөгч нь Шархүүгийн Амарсайхан. Тэрбээр бодибилдинг фитнессийн ууган клуб болох “Хар ирвэс” клубын багш, үүсгэн байгуулагч. Түүний шавь нар нь улстөрчид, урлаг соёлынхон буюу нэг үгээр хэлэхэд олны танилууд байдаг. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *