“Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийг огцрохыг шаардав

0

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн ажилчид тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг огцруулах, ТУЗ-ийг яаралтай хуралдуулахыг шаардсан юм. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Хөтөл хотод ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл

-Газар дээр нь ирээд ажиллахад байдал өөр байна. Хүнийг халж солих асуудал нэгдэх асуудал биш. Л.Наранбаатар захирал сандал ширээтэй зууралдаад байхаар хүн биш гэж хэлж байна. Энэ үйлдвэрийн авах гэж төр яаж явлаа. Би тодорхой хэмжээнд үр дүн гарч байгаа гэж харж байна.

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар

-Цалин нэмэгдээгүй мэтээр зарим ажилчид худлаа ярьсан. Цалин нэмэгдэж нэг ч өдөр хоцорч буугаагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийг огцрохыг шаардаж байна. Үйлдвэрийн хамт олон 2022 оны дүгнэлтээ ийм ТУЗ-өөр дүгнүүлэхгүй гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *