Засгийн газрын шинэ ам.долларын бондын хүү 7.125 орчим хувьтай байх төлөвтэй

2028 онд хугацаа нь дуусах “Хүннү” бондын өгөөж 6.27 байна
Монгол Улсын Засгийн газраас шинээр гаргахаар төлөвлөж буй бонд таван жилийн хугацаатай, хүүгийн түвшин ойролцоогоор 7.125 хувьтай байхыг “Bloomberg”-ийн Эдийн засагч Харри Сухартоно мэдээлээд байна. Одоогийн байдлаар бондын нийт дүн тодорхойлогдоогүй байгаа юм.
Тендер саналаар эргүүлэн худалдан авч буй 2026 онд хугацаа нь дуусах 566 сая ам.долларын “Номад” (MONGOL 26) болон 2028 онд хугацаа нь дуусах 650 сая ам.долларын “Хүннү” (MONGOL 28) бондын үнэ хоёрдугаар сарын 10-ны өдөр огцом өссөнөөс хойш онцын өөрчлөлтгүй арилжаалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар “Хүннү” бондын өгөөж 6.27 байгаа бол “Номад” бонд 5.14 хувийн өгөөжтэй олон улсын зах зээлд арилжаалагдаж байна.