Дугаараар хязгаарлах, эсэхийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар шийднэ

0
327984-18022025-1739852821-464823534-jagsaal_tsagdaa-215027-7218909311

Сар шинийн баяртай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож буй автомашиныг дугаарын хязгаарлалтаар зорчих талаар иргэдээс авсан санал авсан. Асуулгын дүнг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас танилцуулав. 

Санал асуулгад оролцсон иргэдийн,

  • 68 хувь дэмжсэн
  • 24 хувь дэмжихгүй 
  • 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

“Энэ санал асуулгын дүнг холбогдох газрууд Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд үүний дараа автомашины дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарна” гэж НЗДТГ-ын, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр мэдээлэв.

Тэгвэл тус хэлтсээс дээрх санал асуулгыг хэзээнээс, хаагуур авсныг тодруулахад “Хэвлэл мэдээллийн сайтуудын явуулсан санал асуулгын хариуг нэгтгэж НИТХ-д танилцуулсан.

Энэ сарын 11-17-ны өдрийн хооронд мэдээллийн сайтууд “Facebook” дахь хуудсаараа “Цагаан сарын баяр хүртэл замын хөдөлгөөнд автомашины дугаарын тэгш, сондгойгоор оролцохыг дэмжих үү” гэх агуулгатай постер, мэдээ бэлтгэж гаргасан. Тус постерт “эможи” дарсан болон сэтгэгдэл үлдээсэн хүн бүрийг саналд тооцож тоолсон” гэлээ.

Нэгтгэсэн мэдээллийг харвал, нийт саналын 68 хувь нь дэмжжээ.

Дээрх санал асуулгаас гадна, мөн хугацаанд https://vote.ulaanbaatar.mn/ гэх цахим сайтаар иргэдээс санал авчээ. Энэ нь олон нийтээс санал авах албан ёсны сайт тул нэг хүн нэг л удаа санал өгөх буюу “DAN” системээр, утасны дугаараар бүртгүүлж санал өгөх зарчимтай. 3013 иргэн санал өгснөөс дээрх асуулгыг дэмжих, дэмжихгүй гэсэн санал тэнцсэн байна.

Тиймээс асуулгыг дэмжинэ гэж хариулсан саналыг хүргүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн сайтуудаас авсан саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл, нэг хүн нэг санал өгөх боломжтой албан санал хураалтаас илүүтэй, нэг хүн арван өөр хайгаас санал өгөх боломжтой “Facebook” дэх нийтлэлийн хариуг чухалд тооцож ажилласан нь илт байна. 

Нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой чухал асуудлыг цахим хандалтаар шийдэх нь хэр оновчтой вэ?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *