“Бодь даатгал” ХК ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ

0
u0zh1n_ikon_x974

Монголын ууган даатгалын компани болох “Бодь даатгал” ХК (MSE:BODI)-ийн Төлөөлөн удирдах
зөвлөл 2025 оны 2 дугаар сарын 14-ны өдөр хуралдаж, 2024 оны санхүүгийн гүйцэтгэлд
тулгуурлан татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар
шийдвэрлэлээ. Бодь даатгал ХК нь татварын дараах цэвэр ашиг 80.6 хувь өсөж, 2.5 тэрбум
төгрөгийн ашигтай ажилласан байна.
Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 25.3 хувь өсөж, 41 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн
өгөөж 19.7 хувьд хүрсэн амжилттай ажилласан.

Тиймээс 2024 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас компанийн хувьцаа
эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 5.0 (таван)
төгрөгөөр тогтоож, 2024 оны татварын дараах цэвэр ашгийн 45 хувь буюу
1,141,377,290 (нэг тэрбум нэг зуун дөчин нэгэн сая гурван зуун далан долоон мянга
хоёр зуун ер) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр
хуваарилахаар шийдвэрлэлээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигдэд нэрсийн
жагсаалт гаргах өдрийг 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр
тогтоож, 2025 оны 04-р. сарын 30-ны дотор УЦТХТ ХХК-аар зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн
дансанд байршуулахаар шийдвэрлэлээ.
Хамтын хүчээр санхүүгийн нөөц бүрдүүлж харилцагч бүр ирээдүйгээ төлөвлөхөд тусалж. түүнд
учирч болох эрсдэлээс хамгаалах хүчирхэг санхүүгийн компани эрсдэлийн зөвлөх байх
зорилгын хүрээнд хамтран ажилласан нийт хувьцаа эзэмшигч, түншүүд, үнэнч даатгуулагчдадаа
талархлаа илэрхийлье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *