“Тавантолгойн уурхайд нас барсан хүн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байсан” гэв

0
erdenestawantolgoi-zlb

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун цанхийн уурхайд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Бульдозер машинаа засварлах гэж байгаад амиа алдсан байж болзошгүй гэсэн анхан шатны мэдээлэл байна. Одоогийн байдлаар нас барсан шалтгаан нөхцлийг дүгнэлтээр нарийвчлан тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уг хэргийн талаар тодруулахад, “Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан гэх мэдээлэл байна” гэлээ.

Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *