Гүйлгээ хийх мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая болгоно

0
мөнгө-580x365

  • Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг байгааг 10 сая болгон шинэчлэхээр санал асууж эхэлжээ.
  • Санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь дэмжвэл 10 саяар тогтоно. Ингэснээр иргэдэд явдал чирэгдэл учрахгүй, маргаашийг заавал хүлээх шаардлагагүй мөн мөнгөний эргэлт эрс сайжирна гэж харж байна.

Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар иргэдээс санал авч эхэлжээ. 

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар олгогдсон төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг болгон тогтоосон. 

Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дээрх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх судалгааг эхлүүлжээ. 

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаарх тушаалын төсөлд санал авч байгаа тул tmunkhchimeg@mongolbank.mn цахим шуудангаар саналаа илгээх юм байна. Олонхын саналаар 10 сая болгож өсгөх үү, эсвэл 5 саяар хэвээр нь үлдээх үү гэдэг шийдэгдэнэ. 

Хэрвээ дээд хязгаар шинэчлэгдчихвэл зах зээлд эргэлдэх мөнгөний урсгал илт сайжирна гэж тооцож байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *