Хүрээлэн буй орчны чиглэлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай байна
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлэг үдээс хойш “Хүрээлэн буй орчны стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд өрнөж асуудлаа хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд барилга, эрүүл мэнд, хүнсний стандартын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгүүдийн талаар товчхон дурдаад ажлын хэсэгтэй цаашид хамтран ажиллаж, салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн тэрбээр, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх давхардсан олон стандарт байна. Өнөөдөр бид тулгамдаж буй асуудлыг ярихаас гадна шийдлийг түлхүү ярилцаасай гэж хүсч байна гэлээ.