УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна

0
ddzrgk_20241209-MPA_9740_x974

Өнгөрөгч оны 12 дугаар сард УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаж, Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүсийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн. Тэгвэл эл Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21 буюу маргааш гардуулахаар болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *