Б.Жавхлан: Уул уурхайн түүхий эдийн үнийн цохилт авсан ч даана. Төсөвт тодотгол хийхгүй
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээд байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний унаж байгаа нь мэдээж манайд тийм таатай зүйл биш. Гэхдээ Монгол Улс өнгөрсөн онд зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа. Бондын зах зээл дээр бид өрийн зохицуулалтаа амжилттай хийж чадсан. 2024-2026 онд тулсан бондын өр төлөргүй болсон учраас төсөв зохицуулалтын тал дээр бидэнд маш сайн орон зайнууд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл төсөв, орлого өсөлттэй байх үед нь зохицуулалтуудаа маш сайн хийж чадсан.
Тиймээс цаашид батлагдсан төсвийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүх зардал, халамж, тэтгэвэр тэтгэмжээ санхүүжүүлэх бүрэн чадвартай байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнийн цохилт авсан ч даах бүрэн чадамжтай. Төсвийн тодотгол гэдэг нэг өглөө босоод хийчихдэг зүйл биш. Тодотгол хийх хуулийн нөхцлүүд бүрдсэний дараа хийх шаардлага үүсдэг. Одоогоор нэгдүгээр улиралын дүнгээ харахад орлогоос хамаарсан тодотгол хийх шаардлага гараагүй байна” гэв.