Нэг дороос | Хүү эмнэлэгт ирэхдээ амиа алдчихсан байсан

0
moti-sczx (1)

Өчигдөр /2025.02.19/ Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүүхэд морины хашаандаа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаарх мэдээллийг нэг дороос багцлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 14:40 цаг

-Сумын эмч: Эмнэлэгт ирэхдээ амьсгал хураачихсан-

Өдрийн 14:18 цагт хүү эмнэлгийн байгууллагад ирсэн. Ирэхдээ л амьсгал хураачихсан ирсэн. Бид амин тариа хийх гэж хичээсэн боловч хүү амьсгал хураачихсан байсан. Хүүгийн байдаг айлынх нь хүмүүс эмнэлэгт авч ирсэн. Яг юунаас хэрхэн бэртсэн мэдээлэл нь бидэнд байхгүй. Хашаандаа ганцаараа морь унаж байгаад унасан.

НЭМЭЛТ: 14:34 цаг

-ЦЕГ: Хашаан дотроо ганцаараа морь унаж, нас барсан-

Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад Амь хохирогч нь 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалт үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 13:50 цаг

-Сумын Засаг дарга В.Мөнхбат: Манай суманд сунгаа болоогүй-

Бид Хайрхан сумын засаг дарга В.Мөнхбаттай холбогдож, тухайн асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр, “Сунгаан болон морин уралдаан манай суманд зохиогдоогүй. Тухайн хүүгийн хэрэг бол маш харамсалтай хэрэг. Гурав, дөрвөн жил айлд байсан хүүхэд. Тухайн айлынхаа хашаанд амиа алдсан байдалтай олдсон. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна” гэлээ.


НЭМЭЛТ: 13.45 цаг

-Эх сурвалж: Сунгаанд морь унаж, мориндоо чирэгдсэн-

Энэ хэргийн талаарх бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, “Өчигдөр манай суманд хурдан морины сунгаан болсон. Хичнээн хүн, ямар насны морь уралдуулсан талаар мэдээлэлгүй байна. Тухайн хүүхэд сунгаанд морь унасан бөгөөд моринд чирэгдэж, амиа алдсан гэж нутгийнхан хэлж байна” гэлээ.


НЭМЭЛТ: 12.45 цаг

-Хэсгийн төлөөлөгч: Морины ажил хийж байхдаа амиа алдсан-

Архангай аймгийн Хайрхан сумын нутагт 12 настай хүүхэд морины жүчээнээсээ нас барсан байдалтай олдсон талаар ХЭҮК-оос мэдээллээд байна.

Энэхүү мэдээллийн дагуу бид хамгийн түрүүнд суман дахь хэсгийн төлөөлөгчөөс тодруулахад, “Энэ хэрэг өчигдөр гарсан нь үнэн. Гэхдээ манай суманд ямар нэгэн морины уралдаан тэмцээн, сунгаан зохион байгуулагдаагүй. Одоогоор тухайн хэргийг шалгаж байна. Морины ажил хийж байхдаа амиа алдсан гэсэн анхан шатны дүгнэлттэй л байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *