Ж.Батзандан: Ж.Оджаргал аа, стратегийн орд газрыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй ээ

0
zxqbcAxNVSu4yD6FnwpO

“Ухаа худгийн эзэмшлийн асуудлаа Ж.Оджаргал шийдэх ёстой. Ухаа худгийн жилд олох орлогыг гучин жилээр тооцвол 130 их наяд төгрөг болж байна. Гэтэл бид 44 их наядын хулгай яриад байгаа. Монгол Улсын хуулийг зөрчиж, уландаа гишгэж, ард түмний доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн Монгол компаниудад өгөх хэрэгтэй” гэж Засгийн газрын БЭТ Ж.Батзандан хэллээ. 

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан: 

-АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүрэгтэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордуудыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. 

Ухаа худгийн жилд олох орлогыг гучин жилээр тооцвол 130 их наяд төгрөг болж байна. Гэтэл бид 44 их наядын хулгай яриад байгаа. Монголын ганц уурхай 130 их наяд төгрөг олж байна. Эзэмшлийн асуудлаа Ж.Оджаргал шийдэх ёстой. Стратегийн орд газрыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй ээ. Эзэмшлийн нэр дээр Ж.Оджаргал гэсэн нэр байна. Ж.Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж, уландаа гишгэж, Монголын ард түмний доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн Монгол компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах монгол аавын хүү мянга мянгаараа байгаа. Нээх хүнд ажил биш шүү дээ. Одоо больцгоо. Уул уурхайн 34 жилийн энэ завхралыг эвийн аргаар, хуулийн аргаар шийдье гэж байгаа. Хэрэв үгүй гэвэл үзсэн шиг үзье. Айгаад байх зүйл надад байхгүй гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *