МАН-ын II хүн Орост айлчлав

0
MAN-2-810x500

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажлын айлчлал хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр МАН-ын II хүн болсноос хойших анхны айлчлалаа хойд хөршөөс эхлүүлсэн юм.  Гэвч Украйн руу халдан довтолсон улс орон руу айлчлах нь хэр зохистой бэ гэдэг асуудлыг хөндөх хүмүүс ч байгаа юм.

Энэ удаагийн айлчлалаар МАН-ын II хүн Нэгдсэн Орос намын дарга, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев, тус намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга В.В.Якушев, Төрийн Дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев,  Нэгдсэн Оросын Залуу Гварди  бүх Оросын олон нийтийн байгууллагын дарга А.В.Демидов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай уулзаж, хоёр улсын болон хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.

Тухайлбал, Халхын голын хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх тавдугаар сард болох Агуу их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох, Монгол, Оросын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгийн талаар болон худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, эрчим хүч  зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар хэлэлцсэн байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, нарын бусад  төлөөлөгчид оролцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *