С.Болор-Эрдэнэ: “Сүү” ХК-ийн сүүгээр цайгаа сүлж уугаад л хоёр өрөө байртай болчихлоо

“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтан С.Болор-Эрдэнэ
“Сүү” ХК-аас үнэнч хэрэглэгчдэдээ зориулж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хооронд “Байртай сүү” хонжворт хөтөлбөрийг зарласан. Тус хонжворт хөтөлбөр нь Сүү ХК-ийн Шимт болон MILK брэндийн тетрапак сүү худалдан авсан хэрэглэгчдийн дунд хэрэгжсэн бөгөөд сүүний савлагааны гадна талд дахин давтагдашгүй QR код бүхий стикер байршуулсан.
Хонжворт хөтөлбөрт хамрагдах MILK болон ШИМТ брэндийн сүү худалдан авалт хийсэн хэрэглэгчид зааврын дагуу онлайн бүртгэл үүсгэснээр тус хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж байгаа юм.
Сүү ХК нь Монгол орон даяар тархан сууж байгаа 3 сая эрхэм хэрэглэгчдэдээ зориулан хэрэглэгчийн идэвхжүүлэлт тогтмол хийдэг.
Тухайлбал өнгөрөгч онд “Машинтай хэрэглэгч” хөтөлбөр зарлан PRIUS 30 маркын автомашиныг гардуулан өгч байсан бол энэ жилийн сар шинийн босгон дээр 2 өрөө байрны эзнийг тодрууллаа.
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Бид жил бүр хэрэглэгч, харилцагчдын дунд урамшууллын хөтөлбөрүүдийг зарладаг.
Энэ жилийн хувьд өндөр ач холбогдол өгч, их төсөв баталж, “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэдэг хэрэглэгчдэдээ зориулсан хонжворт хөтөлбөр зарлаад, хоёр өрөө шинэ байрыг азтандаа гардуулж байна.
Хөтөлбөрт нийт 220 мянган хэрэглэгч оролцлоо. Зөвхөн хоёр өрөө байраас гадна дээр дурдсан олон бэлэг, урамшууллыг хэрэглэгчдэдээ өгсөн.
Баруун гар талаас шагнал гардуулж буй “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ГантулгаЗүгээр л өдөр тутамдаа сүүгээ хэрэглэхийн зэрэгцээ хөтөлбөрт хамрагдсаны дүнд нэг азтан маань өнөөдөр хоёр өрөө байрын эзэн болсон байгаад манай хамт олны зүгээс баяртай байна.
Манай компани нийт 70 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Монгол Улсын зургаан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, сүүгээ цуглуулдаг. Эрдэнэт хот болон Хэнтий аймгийн Батширээт суманд салбар үйлдвэрүүдээ ажиллуулж буй. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд салбар фермтэйгээр үйл ажиллагаа явуулж байна” гэв.
“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтан С.Болор-Эрдэнэ “Би Баянхонгор аймгийн уугуул, Эрдэнэт хотод суурьшаад 20 гаруй жил амьдарч байна.
Телевизийн реклам үзэж байгаад “Сүү” ХК-ийн хонжворт хөтөлбөрийн талаар мэдсэн. Утас ашиглахдаа муу болохоор сүүнийхээ хонжворт хөтөлбөрт хамрагдаж чадахгүй, савыг нь хураагаад л байсан. Тэгээд хажуу айлынхаа охиноор яаж бүртгүүлдгийг нь заалгаж аваад, нэмэж нийт 7 хонжворын эрхтэй болсон.
Яг хонжворын эзэн болгосон баримтын тухайд, нэгдүгээр сарын 1-ний өдөр тэтгэврээ аваад, маргааш нь хүнснийхээ зүйлийг авахаар “Чанар” бөөний төв орохдоо, сүү авсан. Цайгаа сүлж уугаад л байртай болчихлоо.
Хонжвор үнэн байдаг юм байна. Үнэхээр их баяртай байна.
Зурагтаар хонжворын тохирол явж байхад үзэж байсан. Утасны сүүлийн дөрвөн орныг зарлахад минийх л байх шиг байна даа гэж бодож байтал, хөтлөгч нь утас руу залгая гэсэн. Тэгсэн миний утсанд дуудлага ирлээ. Тэгээд л маш их баярлаад, хөөрчихсөн.
Би хонжворын эзэн болжээ. Миний бүртгүүлсэн сүүний баримт байна гээд сэтгэл хөөрөөд байв.
Утсаа аваад ярьсан. Телевиз, утас хоёрын яриа зөрөөд л байх шиг байсан. Ямартай ч хариулсан л юм шиг байна билээ. Тэгж их баярлахаар чинь ухаан санаа хүртэл балартчих шиг болдог юм байна. Тэр шөнөдөө нойр хүрэхгүй хоносон доо.
Баяртай мэдээгээ хамгийн түрүүнд охиндоо залгаж хэлсэн. Охин маань Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Анх оюутан болохоосоо л түрээсийн байрт амьдарснаас 6-7 жил болж байна.
Эрдэнэтээс ханьтайгаа хот зориод ирэхэд өөрийн гэсэн байртай, хүүхдүүдтэйгээ хамт байна гэдэг бол үнэхээр сайхан байна аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хонжворт хөтөлбөр эхэлснээс хойш 14 хоног тутам нийт 6 удаа бүртгэл үүсгэсэн хэрэглэгч дундаасаа азтан тодруулж М MART сүлжээ дэлгүүрийн эрхийн бичгүүд, TOSHIBA брэндийн бүрэн автомат аяга таваг угаагч, SAMSUNG брэндийн 65 инчийн ухаалаг зурагт, IPHONE 16, Macbook Air, Дубай аялах эрхийн бичиг, King size мастер ор гэх мэт нийт 48 бэлгийг хэрэглэгчдэдээ өгсөн бол өнөөдөр шинэ байрны жаврыг үргээж, морин хуур, уртын дуу эгшиглүүлэн гардуулан 2 өрөө байрыг гардуулан өглөө.
67 жилийн арвин их туршлагаараа хэрэглэгчдэдээ эрүүл чанартай бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хүргэж ажилладаг Сүү ХК-ийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.









