Дэлхий нүүрснээс салах болоогүй

0

НУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Нүүрсийг юу ч орлож чадахгүй” гэж хэлсэн.  Дотоодын хэрэглээ буурсан ч дэлхийн хамгийн бохир түлшний хэрэгцээг хангахын тулд АНУ-ын нүүрсний экспорт тогтмол өсөж байна. Үүний зэрэгцээ дэлхийн нүүрсний хүчин чадал 2024 онд шинэ дээд амжилт тогтоож, бараг 2175 гигаватт хүрснийг “Global Energy Monitor”-аас онцолсон.“Европ болон АНУ-ын нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурч байгаа ч Ази тивд эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд нүүрснээс татгалзах нь хэцүү хэвээр байна” гэж “Global Energy Monitor”-ийн “Global Coal Mine Tracker” төслийн менежер Дороти Мэй онцолжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж буйгаар дэлхийн нүүрсний эрэлт 2024 онд 8.77 тэрбум тонн болж дахин дээд амжилт тогтоож, 2027 он хүртэл энэ байдал хадгалагдах төлөвтэй байна. Хятадын нүүрсний импорт 2024 онд 14.4 хувиар нэмэгдэж, түүхэн дээд хэмжээндээ хүрч, өмнөх оны 474.42 сая тоннтой харьцуулахад 542.7 сая тоннд хүрсэн байна. 2023 онд Хятад улсын нийт цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг ус, салхи, нарны эрчим хүч бүрдүүлсэн талаар “Ember Energy”-ийн эрчим хүчний судалгааны төв мэдээлжээ.2025 онд Өмнөд Азийн орнуудын гангийн эрэлт хэрэгцээ 8-9 хувиар өсөж, дэд бүтэц, орон сууцны салбарт бүтээн байгуулалт эрчимжсэний үр дүнд бусад эдийн засгийг гүйцэх төлөвтэй байгаа талаар “Crisil” зөвлөх компани мэдээлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Энэтхэг улс импортын нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудыг бүрэн хүчин чадлаараа ажиллуулах удирдамжаа хоёрдугаар сарын 28 хүртэл сунгасан. Тус улс 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах амбицтай зорилт тавьсан. Энэтхэгийн Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яамны мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тус улсын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлын 46.3 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.Хятад, Энэтхэгээс гадна…Энэтхэг, Хятадаас гадна нүүрсний шинэ үйлдвэр барьж буй орнууд бол Бангладеш, Индонез, Вьетнам гэдгийг “Global Energy Monitor” онцолжээ.  Өнгөрсөн жил нүүрсний импортын хэмжээ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд түүхэн дээд хэмжээнд хүрсэн тул Вьетнам улс Тайванийг гүйцэж, дэлхийн тав дахь том нүүрсний импортлогч болох төлөвтэй байна. Индонезыийн нүүрсний олборлолт өнгөрсөн онд 831 сая тоннд хүрч шинэ дээд хэмжээндээ хүрсэн. Филиппиний цахилгаан эрчим хүчний холимогт нүүрсний эзлэх хувь 2023 онд Хятадыг давж, Зүүн өмнөд Азийн нүүрснээс хамгийн хамааралтай орон болсон гэж “Ember Energy” мэдээлжээ.Эх сурвалж: CNBC

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *