Ж.Оюундарийг МУАЖ, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг МУГЖ цолоор шагнахаар болжээ
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан салбар салбарын гавьяатууд төрдөг билээ.
Энэ жил УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын жүжигчин цолоор шагнуулахаар болсон талаар УДЭТ-ын цахим хуудсанд мэдээлжээ.
Мөн УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат Жүжигчин цолоор тус тус шагнуулахаар болсон байна.