Их дээд сургуулиуд шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлж эхэллээ

0
63583166fe13fbf1ec3bcdad3641b25de138d387

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар амралтын өдрүүдэд таарч байгаа тул зарим их сургууль шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны хичээлийг оюутнуудын хүсэлтийг харгалзан ийнхүү зохицуулжээ.

Оюутнууд Даваа, Мягмар гарагийн хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, хүсэлтүүдийг сургууль тус бүрийнхээ захиргаанд гаргаад байсан юм. Энэ хүсэлтийг харгалзаж их дээд сургуулиуд дотоод зохицуулалтаа хийж эхэлсэн бөгөөд бусад их, дээд сургуулийн оюутны холбоо мөн захиргаа хуралдаж шийдвэрүүдээ гаргахаар болжээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *